Бидний тухай

Бидний тухай

Хоньчлол Сургалт сан нь 2013 оноос хойш  чуулган болон чуулганы удирдагч нарыг босгон байгуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа  чуулганы пастор, ахлагч удирдагч нарт хоньчлолын талбарт   хэрэгцээтэй байгаа , онолын ба практик сургалтыг Солонгосын Их дээд сургуулиудын  эрдэмтэн доктор професоруудаар заалгаж ирсэн. Хоньчлолын талбар дээр байгаа ч нөхөрлөл, сургалт дутмаг байгаа пастор ахлагч нартай сургалт болон  нөхөрлөл дотор бие биенээ дэмжин, залбирал, санхүүгийн дэмжлэг, зөвлөмжүүдийг өгсөөр  ирлээ.

Энэ хугацаанд Хоньчлол Сургалт нь хот хөдөөгийн  олон чуулгануудтай хамтран ажиллаж, нутгийн удирдагч нарыг босгон чуулгануудыг бие даасан үйлчлэл хийхэд нөлөөлөх болно.

Цаашидаа Хоньчлол Сургалт нь нутгийн чуулганы үйлчлэлүүд,сайн мэдээ тараалт, илгээлт, христчин боловсрол, хүүхдийн үйлчлэл, өсвөр залуучуудын үйлчлэлүүдийг хийхэд  тус нэмэр болох хөтөлбөр сургалтуудыг хийх болно. Мөн дэлхийн чуулганы үйлчлэлийн чиг хандлага, хөгжил дэвшилийг танилцуулан хамтдаа  Бурханы хаанчлалын төлөө Монголыг сайн мэдээгээр өөрчлөхийн төлөө үйлчлээсэй хэмээн хүсэн мэндчилж байна.








Хэл солих

    Хаяг

    БГД 21-р хороо Горькийн 16-380 тоот

    Утасны дугаар

    +976 94948050, 91918525

    И-мэйл

    info@honichlolsurgalt.mn

    Нэвтрэх